VIP зөвлөх үйлчилгээ

VIP зөвлөх үйлчилгээ

Апекс Капитал ҮЦК нь гадаад арилжаанд хөрөнгө оруулах хүсэлтэй харилцагчдад зориулан мэргэжлийн судалгаа, шинжилгээ, зах зээлийн тойм болон хувийн зөвлөмжид суурилсан VIP зөвлөх үйлчилгээг санал болгож байна.

VIP Research

Мэргэжлийн судалгаа

2025

2025 оны үр дүн

2025 онд VIP харилцагчдадаа нийт 48 компанийн дэлгэрэнгүй тайлан, судалгаа хүргэж, хөрөнгө оруулалтын боломжуудыг танилцуулсан бөгөөд дунджаар 35%-ийн өгөөжтэй ажилласан байна. Энэ хугацаанд дэлхийн жишиг индекс болох S&P 500 индексийн гүйцэтгэл 10.77% байжээ.

Monthly performance · 2025

VIP судалгааны гүйцэтгэл

2025 оны VIP судалгааны гүйцэтгэлийн сарын график. VIP дундаж өгөөж +35%. S&P 500 +10.77%.

0%10%20%30%40%50%1 сар2 сар3 сар4 сар5 сар6 сар7 сар8 сар9 сар10 сар11 сар12 сарVIP дундаж өгөөж+35%S&P 500+10.77%
48
Судалсан компани
+35%
Дундаж өгөөж
+10.77%
S&P 500

VIP зөвлөх үйлчилгээ

2025 оноос хэрэгжиж эхэлсэн хөрөнгө оруулалтын тусгай үйлчилгээ

Энэхүү үйлчилгээ нь гадаад арилжаанд хөрөнгө оруулах хүсэлтэй харилцагчдад зориулан зах зээлийн судалгаа, шинжилгээ, тойм болон хувийн зөвлөмжийг нэг дороос хүргэж, хөрөнгө оруулалтын шийдвэрээ илүү мэдээлэлтэй, зохион байгуулалттай, эрсдэлээ тооцсон байдлаар гаргахад чиглэгдэнэ.

Хүргэсэн тайлан, судалгаа

48

VIP харилцагчдад танилцуулсан дэлгэрэнгүй компани, салбарын судалгаанууд.

Судалгаа тайлангийн дүрс

Дундаж өгөөж

35%

Сүүлийн 1 жилийн хугацаанд зөвлөмж, судалгаанд суурилсан боломжуудын дундаж гүйцэтгэл.

Өгөөж өсөлтийн дүрс
VIP хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчлүүлэгчтэй уулзаж буй нь

VIP үйлчилгээний давуу талууд

Мэргэжлийн судалгаа, зах зээлийн ойлголт болон хувийн хөрөнгө оруулалтын зорилгод тулгуурласан зөвлөмжийг нэгтгэсэн үйлчилгээ.

  • Хөрөнгө оруулагчийн зорилго, эрсдэл даах чадвар, хөрөнгө оруулах хугацаанд тохируулан багцын зохистой хуваарилалтын зөвлөмж өгнө.
  • Зах зээлийн савлагаа, салбарын эрсдэл, хувьцааны үнэлгээ болон хөрөнгө оруулалтын хувийн эрсдэлийг тооцсон зөвлөгөө хүргэнэ.
  • Олон улсын зах зээлийн голлох үйл явдал, индексүүдийн хөдөлгөөн, салбарын тренд болон хөрөнгө оруулалтын боломжуудыг 7 хоног бүр тоймлон хүргэнэ.

Шийдвэр гаргалтыг илүү оновчтой болгоно

VIP үйлчилгээ нь зөвхөн мэдээлэл өгөхөөс гадна, судалгааг хөрөнгө оруулалтын практик шийдвэр болгон хувиргахад тусална.

  • Компанийн санхүүгийн үзүүлэлт, өсөлтийн төлөв, үнэлгээ болон график хөдөлгөөнд тулгуурлан суурь ба техник шинжилгээ хийж, хөрөнгө оруулалтын санал боловсруулна.
  • АНУ болон олон улсын хөрөнгийн зах зээл дээрх өсөлтийн боломжтой компани, салбар, трендийг цаг тухайд нь танилцуулна.
Суурь ба техник шинжилгээ
Гадаад зах зээлийн боломжууд

VIP үйлчилгээний үр дүн

48+

Судалгаа, тайлан гаргасан компани

35%

Дундаж өгөөж

1 жил

VIP зөвлөх үйлчилгээний хугацаа

7 хоног бүр

Зах зээлийн тойм, мэдээлэл

Хувийн зөвлөмжЗах зээлийн тоймЭрсдэлийн менежментСудалгаа, шинжилгээ

VIP үйлчилгээ авах нөхцөл

Апекс Капитал ҮЦК-ийн VIP зөвлөх үйлчилгээнд хамрагдахын тулд дараах үндсэн шаардлагыг хангасан байна.

Данс

Апекс Капитал ҮЦК

VIP зөвлөх үйлчилгээнд хамрагдахын тулд Апекс Капитал ҮЦК дээр идэвхтэй данстай байна.

Хөрөнгө оруулах дүн

50,000 ам.доллар

Үйлчилгээнд хамрагдах үндсэн босго дүн нь 50,000 ам.долларын хөрөнгө оруулалтын эхлэлтэй байна.

Үйлчилгээний хугацаа

1 жил

VIP зөвлөх үйлчилгээ нь 1 жилийн хугацаатай бөгөөд тогтмол тойм, зөвлөмжийг багтаана.

Түгээмэл асуултууд

Гадаад зах зээлд дунд болон урт хугацаанд хөрөнгө оруулах сонирхолтой, мэргэжлийн судалгаа, зөвлөгөөнд тулгуурлан шийдвэр гаргахыг хүссэн харилцагчдад тохиромжтой.

Apex Capital

Гадаад зах зээлд мэдээлэлтэй, төлөвлөгөөтэй хөрөнгө оруулаарай

Мэргэжлийн багийн судалгаа, зах зээлийн тойм, эрсдэлийн менежмент болон хувийн хөрөнгө оруулалтын зөвлөмжийг нэг дороос аваарай.